Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Гадаад хэрэг худалдааны яамны Зүүн хойд Азийн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Марко Салвиотой уулзав
Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Гадаад хэрэг худалдааны яамны Зүүн хойд Азийн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Марко Салвиотой 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Гадаад хэрэг худалдааны яаманд уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд, тэр дундаа ойрын хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.