Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Гадаад хэргийн сайд Пэнни Вонгтой уулзав
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонезийн Жакарта хотноо Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын бүсийн чуулга уулзалтын /ARF/ сайд нарын хуралдаанд оролцох үеэрээ 7 дугаар сарын 13-ны өдөр Австралийн Гадаад хэргийн сайд Пэнни Вонгтой уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.