images

“АЛДАРТ ЭХ” ОДОН ГАРДУУЛАВ

Мэдээ мэдээлэл

2023-07-07

124

Элчин сайд Д.Даваасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одон хүртсэн иргэн Дагвадоржийн Отгонханд, Жамбын Нандин-Эрдэнэ, Монхорын Тогтохгэрэл, Уламбаярын Болорсувд, Батсуурийн Батчимэг, Цэрэнцоогийн Дашдондог нарт одонг нь гардуулав.

Элчин сайд Д.Даваасүрэн энхрий бяцхан үрсээ тээн төрүүлж, асран тойлж, эрүүл саруул өсгөн бойжуулж буй эхчүүдийн нөр их хөдөлмөр, хайр энэрлийг онцлон тэмдэглэж, “Алдарт эх” хэмээх эрхэм хүндэт одонгоор энгэрээ мялааж байгаа бүх сайхан ээжүүддээ аз жаргал, эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсч, баяр хүргэв.

Монголын үрс улам олон болтугай!