images

Элчин сайд Д.Даваасүрэн "NAIDOC week" соёлын арга хэмжээнд оролцов

Мэдээ мэдээлэл

2023-07-06

150

Австралийн уугуул Аборгенчууд болон Арлын иргэдийн ахуй амьдрал, зан заншил, соёл, түүхийг олон нийтэд сурталчлан таниулах /NAIDOC week/ баярыг австралчууд жил бүрийн долдугаар сарын эхний ням гарагаас дараа долоо хоногийн ням гараг хүртэл 7 хоногийн турш тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баярыг австралийн Засгийн газар, харьяа байгууллагууд, сургууль, орон нутгийн Засаг захиргаа өргөнөөр тэмдэглэдэг бөгөөд Гадаад хэрэг худалдааны яам 7 дугаар сарын 5-ны өдөр Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайд нарыг урьж, соёлын арга хэмжээ зохион байгуулав. Уг арга хэмжээнд Элчин сайд Д.Даваасүрэн оролцож, энэ үеэрээ ГХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын Хойд болон Өмнөд Азийн асуудал эрхэлсэн Тэргүүн орлогч Гэри Коуэнтэй уулзаж, хоёр орны Гадаад хэргийн яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг даруй зохион байгуулах болон ойрын үед хэрэгжүүлэх харилцан айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.