Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Минтерэллисон компанийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийв
Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Минтерэллисон компанийн Канберра хот дахь төлөөлөгч Майкл Брэннан, Сидней хот дахь төлөөлөгч Сэбастиан Рошолт нартай 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр цахим уулзалт хийж, хоёр улсын хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын компаниудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сурталчилгааны арга хэмжээ хамтран зохион байгуулах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.