Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Варрен Энтштэй уулзав
Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дэд дарга Варрен Энтштэй 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Парламентын ордонд уулзаж, хоёр орны харилцаа, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хууль тогтоох байгууллагуудын шугамаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.