images

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Бизнесийн Зөвлөлийн Гадаад харилцааны хорооны дарга Варвик Смиттэй уулзав

Мэдээ мэдээлэл

2023-05-03

182

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Бизнесийн Зөвлөлийн Гадаад харилцааны хорооны дарга Варвик Смиттэй 2023 оны 5 дугаар 3-ны өдөр уулзаж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, нөхцөлийн талаар танилцуулж, цаашид Австралийн Бизнесийн Зөвлөлийн шугамаар хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтарсан бизнес форум зохион байгуулах, Австрали, Монголын Бизнесийн Зөвлөл болон Австралийн Бизнесийн Зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулан хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Австралийн Бизнесийн Зөвлөл нь аж үйлдвэр, дэд бүтэц, мэдээллийн технологи, уул уурхай, жижиглэн худалдаа, банк, санхүүгийн үйлчилгээ, эрчим хүч, тээвэр, эрүүл мэнд, харилцаа холбоо зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг Австралийн тэргүүлэх 140 гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэж, гишүүн компаниудын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, үндэсний ашиг сонирхолд нийцсэн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцдог холбоо юм.

Түүнчлэн, Элчин сайд Д.Даваасүрэн Сидней хотод ажиллах үеэрээ Австрали дахь Монголчуудын холбоо, Монгол оюутан залуучуудын холбоо, Монголын залуучуудын холбоо, “Лантуун дохио” ТББ болон иргэдийн төлөөлөлтэй уулзан санал солилцож, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан тус аяны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, сурталчилгааны материалын дээжийг гардуулав.