Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны дэд захирал Филиппа Кингтэй уулзав
Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны дэд захирал Филиппа Кингтэй 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдөр уулзаж, хоёр орны харилцааг худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, эрчим хүч, эрүүл мэнд, цаг агаарын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа хамтын ажиллагааны цаашдын тогтвортой өсөлтийг хангах механизм байгуулах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Энэ хүрээнд талууд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хороо хоорондын цахим уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцож, Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны төлөөлөгчдийг Монгол Улсад ажиллахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа нотлов.