Элчин сайд Д.Даваасүрэн Маккуаригийн их сургуулийн оюутнуудад лекц уншив
Элчин сайд Д.Даваасүрэн 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Австралийн Маккуаригийн их сургуулийн оюутнуудад "Монгол Улсын гадаад бодлого, Монгол-Австралийн харилцаа, хамтын ажиллагаа" сэдвээр лекц уншив. Тэрээр Монголын түүх, хоёр хөрш болон гуравдагч хөршийн бодлого, олон талт хамтын ажиллагаа, хоёр талын улс төрийн харилцаа, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар танилцуулж, оюутнуудын сонирхсон асуултад хариулав.