images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ!

Мэдээ мэдээлэл

2023-05-05

174

Австрали Улсад өнөөдрийн байдлаар 13,000 орчим монгол иргэн оршин амьдарч байгаа бөгөөд шинээр ирэгсдийн тоо тогтмол нэмэгдэж байна.

Сүүлийн үед манай иргэд Австрали Улсын хилээр нэвтрэхдээ зөвшөөрөгдөөгүй эд зүйлс /мах, хүнсний бүтээгдэхүүн гэх мэт/ авч ирж, хилээр нэвтрэх мэдүүлгийн хуудаст мэдүүлээгүйн улмаас өндөр торгууль төлөх, түүнчлэн визийн мэдүүлэгтээ хуурамч бичиг баримт, мэдээллийг тусгасны улмаас виз нь цуцлагдах, нутаг буцаагдах зэрэг зөрчлүүд гарсаар байна. 

Иймд иргэн Та тус улсын хилээр нэвтрэх журмыг баримталж, хориотой эд зүйлс, бүтээгдэхүүн авч ирэхгүй байх, шаардлагатай тохиолдолд хилээр нэвтрэх мэдүүлэгтээ тусгаж байх нь өндөр дүнтэй торгуулиас чөлөөлөгдөх боломжтойг анхаарна уу.

Мөн виз мэдүүлэхдээ холбогдох мэдээлэл болон нотлох баримт бичгээ үнэн зөвөөр мэдүүлж байх, түүнчлэн виз олгогдсон тохиолдолд визийн нөхцөлд дурдсан шаардлагуудыг чанд мөрдөх хэрэгтэй болохыг үүгээр сэрэмжлүүлж байна.

Хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан эд зүйлс, бүтээгдэхүүний жагсаалтыг https://www.abf.gov.au/entering-and-leaving-australia/can-you-bring-it-in/list-of-items# холбоосоор орж үзнэ үү.

 

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ