images

Элчин сайд Д.Даваасүрэн Лешэк Бушинскитэй уулзав

Мэдээ мэдээлэл

2023-04-26

118

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн үндэсний их сургуулийн Стратеги, батлан хамгаалах судлалын төвийн хүндэт профессор Лешэк Бушинскиг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзаж, ирэх 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хуралд оролцохыг урив. Бага хурлын үйл ажиллагаатай холбогдуулан талууд бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.