images

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнуудтай уулзав

Мэдээ мэдээлэл

2023-04-14

109

Элчин сайд Д.Даваасүрэн Канберра хотноо зохион байгуулагдаж буй Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцагчдын чуулга уулзалтад оролцохоор Күинсланд, Виктория мужаас хүрэлцэн ирсэн 7 монгол оюутныг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр оюутнууд суралцаж буй мэргэжил, судалгааны чиглэлийг танилцуулсан бөгөөд Элчин сайд Д.Даваасүрэн тэдний Австралид эзэмшсэн мэргэжил, мэдлэг чадвар Монгол Улсын хөгжил дэвшилд чухал болохыг тэмдэглэж, оюутнуудын цаашдын сургалт, судалгааны ажилд өндөр амжилт хүсэн ерөөв.