images

Маккуяригийн их сургуулийн Судалгаа, эрдэм шинжилгээний ажил хариуцсан дэд ерөнхийлөгч Сакки Преториустэй уулзав

Мэдээ мэдээлэл

2023-03-09

115

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Холбооны Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд хамгийн олон монгол оюутан суралцдаг Маккуяригийн их сургуулийн Судалгаа, эрдэм шинжилгээний ажил хариуцсан дэд ерөнхийлөгч Сакки Преториустэй 2023 оны 3 дугаар сарын 9-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр Л.Энх-Амгалан сайд монгол залуу боловсон хүчнийг бэлтгэхэд Маккуяригийн их сургууль чухал үүрэг гүйцэтгэж байгаад талархлаа илэрхийлж, цаашид хоёр улсын их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар дэлгэрэнгүй санал солилцов. Уулзалтын дараа Л.Энх-Амгалан Маккуяригийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцож, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцав.