images

Докторын оюутнуудтай ажил хэрэгч өглөөний цай уув

Мэдээ мэдээлэл

2023-03-10

113

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Холбооны Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 9-ний өглөө тус улсын шилдэг их сургуулиудад ажиллаж буй эрдэмтэн судлаач, докторууд болон докторын зэргээр суралцаж буй монгол оюутнуудтай ажил хэрэгч өглөөний цай хамт уув. Уулзалтад Австралийн их сургуулиудад ажиллаж, суралцаж буй 12 доктор, докторант, судлаач оюутнууд оролцож, өөрсдийн эрдэм шинжилгээний ажлын явц, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар танилцуулав. Австралийн тэргүүний их сургуулиудад нарийн мэргэжлээр эрдмийн зэрэг горилж буй оюутнуудын сурлага хөдөлмөрт Л.Энх-Амгалан сайд амжилт хүсээд Австрали Улсад сурч мэдсэн эрдэм мэдлэгээрээ ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.