images

Шинэ Өмнөд Уэльс мужийн Техник, мэргэжлийн боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцав

Мэдээ мэдээлэл

2023-03-10

122

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австрали Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Шинэ Өмнөд Уэльс мужийн Техник, мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Вик Нэидоо тэргүүтэй удирдлагуудтай уулзаж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Л.Энх-Амгалан сайд Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбарын бодлого, түүний дотор тус салбарт хийж буй өөрчлөлтийн талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Шинэ Өмнөд Уэльс мужийн Техник, мэргэжлийн боловсролын сургуулийн удирдлагууд манай талтай 1+2 хөтөлбөр хэрэгжүүлэн монгол оюутнуудыг сургах, мөн англи хэлний сургалт явуулах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Уулзалтын үеэр тус сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан багш, оюутан солилцохоор тохиролцов.