images

Дугуй ширээний уулзалт зохион байгуулав

Мэдээ мэдээлэл

2023-03-07

90

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Австралийн их, дээд сургуулиудын төлөөлөлтэй дугуй ширээний уулзалт хийв. Дугуй ширээний уулзалтад Австралийн Үндэсний их сургууль, Сиднейн их сургууль, Монашийн их сургууль зэрэг нийт 17 их сургууль, 3 Техник, мэргэжлийн сургуулийн төлөөлөл оролцов. Энэ үеэр Л.Энх-Амгалан сайд Монгол Улсын дээд боловсролын салбарын бодлогын талаар илтгэл тавьж, Монгол, Австралийн их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, оюутан солилцооны хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.