images

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Үндэсний их сургуулийн Ерөнхийлөгч Браян Шмидттэй уулзав

Мэдээ мэдээлэл

2023-03-07

101

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Үндэсний их сургуулийн Ерөнхийлөгч, Нобелийн шагналт Браян Шмидт, тус сургуулийн Ази, Номхон далайн коллежийн декан Хелен Салливан нартай 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр уулзаж, Монгол, Австралийн их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, Монгол судлалын чиглэлээр багш, эрдэмтэн солилцох, хамтарсан судалгааны ажил хийх, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах талаар ярилцав.

Мөн тэрээр Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнтэй танилцаж, хүрээлэнгийн үйл ажиллагаанд зориулж монгол судлалын гарын авлага, ном товхимол дурсгав.

Энэ үеэр Монгол Улсын Их сургууль, Австралийн Үндэсний Их сургуулийн хооронд “Хамтын ажиллагааны Санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулав.