images

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Хойд болон Өмнөд Ази хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ребека Гриндлэйтэй уулзав

Мэдээ мэдээлэл

2023-03-07

86

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Холбооны Улсад хийж буй айлчлалын хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Хойд болон Өмнөд Ази хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ребека Гриндлэй, Хөгжлийн бодлогын газрын захирал Рона Макфий нартай хоёр талын уулзалт хийж, Монгол, Австралийн боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Уулзалтуудын үеэр тэрээр Австралийн талаас хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлээд цаашид Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцагсдын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Чингэхдээ Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс монгол оюутнуудад жил бүр олгодог одоогийн 10 квотыг хамтарсан санхүүжилтээр 50 хүртэл нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.