images

Аж үйлдвэр, тээвэр, бүс нутгийн хөгжил, харилцаа холбоо, урлагийн яамны агаарын тээврийн асуудал эрхэлсэн Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Ричард Вүүдтэй уулзав

Мэдээ мэдээлэл

2023-03-16

113

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Аж үйлдвэр, тээвэр, бүс нутгийн хөгжил, харилцаа холбоо, урлагийн яамны агаарын тээврийн асуудал эрхэлсэн Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Ричард Вүүд, Туслах нарийн бичгийн дарга Жим Волфе нартай 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тус яамны байранд уулзав.

Уулзалтаар Элчин сайд Д.Даваасүрэн Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны зэрэгцээ сүүлийн жилүүдэд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, иргэдийн харилцан солилцоо нэмэгдэж байгааг харгалзан Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулах саналыг тавьж, цаашид уг асуудлаар хоёр талын яриа хэлэлцээг идэвхжүүлэхээр тохиров.