images

СИДНЕЙ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Мэдээ мэдээлэл

2023-03-20

119

Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2023 оны 3 дугаар сарын 25-ны Бямба гарагт 10-17 цагт Сидней хотод оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээнд

• Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,

• Нотариатын үйлчилгээ,

• Итгэмжлэл баталгаажуулалт,

• Төрсний бүртгэл,

• Гэрлэлт бүртгэл,

• Гадаад паспорт захиалга

• Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт зэрэг багтана.

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах иргэн /Төлөөлөгч/-ий “иргэний үнэмлэх”-ний хуулбар зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг зайлшгүй хэвлэн авч ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу.

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:

Success Education and Visa Services Sydney, Suite 1202, Level 12/309 Pitt Street, Sydney NSW 2000

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ