images

Нийслэлийн бүс нутгийн Гадаад харилцааны сайд Брэндан Смиттэй уулзав

Мэдээ мэдээлэл

2023-03-30

109

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Нийслэлийн бүс нутгийн Гадаад харилцааны сайд Брэндан Смитэд 2023 оны 3 дугаар сарын 30-нд “Наадам” ресторанд зоог барьж, Элчин сайдын яамнаас энэ онд Канберра хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн уран зургийн үзэсгэлэн, “Монголд тавтай морил” соёлын арга хэмжээний талаар мэдээлэл өгч, Австралийн Нийслэлийн бүс нутгаас Монгол Улс руу зорчих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцаж, хамтарсан соёлын арга хэмжээ зохион байгуулах асуудлаар санал солилцов.