images

Цахим нотариатын системийг нэвтрүүлж, итгэмжлэлийг цахимаар хянаж эхлэв

Мэдээ мэдээлэл

2022-11-17

108

Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд иргэдээс ирүүлэх итгэмжлэлийг цахим системээр урьдчилан хүлээн авч, хянан баталгаажуулах боломжийг бүрдүүлээд байна. Ингэснээр иргэн Та https://consul.notary.mn/login цахим системд бүртгүүлэн нэвтрэн орж, дараахь зааврын дагуу итгэмжлэлээ боловсруулж, тус Элчин сайдын яамаар хянуулсны үндсэнд биечлэн ирж, итгэмжлэлдээ гарын үсэг зуран баталгаажуулах, эсвэл гарын үсэг зурсан итгэмжлэлээ шуудангаар илгээж, баталгаажуулах боломж бүрдэх юм.

Дипломат төлөөлөгчийн газруудад нэвтрүүлж буй уг цахим нотариатын системийн хөгжүүлэлт хийгдсээр байгаа бөгөөд одоогоор туршилтын шатандаа яваа болохыг анхаарна уу.

Систем ашиглахтай холбоотой асууж, лавлах зүйлээ тус ЭСЯ-ны утсаар тодруулах боломжтой.

Жич: Хэрэглэгчийн эрх үүсгэхэд @icloud.com цахим шуудангаар бус бусад хэлбэрийн цахим шуудан (жишээ нь @gmail.com, @yahoo.com гэх мэт)-аар бүртгүүлнэ үү.