images

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн махны аж үйлдвэрийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Патрик Хатчинсонтой уулзав

Мэдээ мэдээлэл

2023-02-08

96

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн махны аж үйлдвэрийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Патрик Хатчинсоныг 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзаж, Монгол, Австралийн мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Монгол Улсад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэлийн мах боловсруулах хүчин чадал, сав баглаа боодол, төрийн зохицуулалт, дүрэм журам, эрүүл ахуй, хорио цээрийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй санал солилцов.