Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагчийн бүрдүүлэх баримт бичиг
2023-02-15
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр өргөдөл гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тусгана.
Хамгийн эхний мөрөнд Монгол Улсын Ерөнхийлөгч /овог, нэрийг бичнэ/ Танаа дараагийн мөрөнд ОГНОО болон оршин сууж байгаа улс, хот-ын нэрийг бичнэ. Өргөдлийн агуулгыг бичсэний дараа өргөдөл гаргасан гээд овог, нэрээ бичиж, гарын үсгээ зурж баталгаажуулна. Өргөдлөө компьютерээр бичиж болно.
2. Гурван үеийн намтар /Өөрийн, эхнэр/нөхрийн, эцэг, эхийн, өвөг эцэг, эмэг эхийн намтрыг бичнэ/
Хамгийн эхний мөрөнд Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагч /овог, нэр/ миний гурван үеийн намтар гээд 1-д өвөг эцэг, эмэг эхийнхээ 2-т эцэг, эхийн, гуравт өөрийнхөө эхнэр/нөхрийн намтрыг бичиж, хамгийн сүүлд “Гурван үеийн намтраа үнэн зөв бичсэн” гээд овог, нэрээ бичиж, гарын үсгээ зурж баталгаажуулна;
3. Мэдүүлгийн хуудас бөглөх /Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагчийн мэдүүлгийн асуулт бүрийг ч, тодорхой хариулж бичнэ. Хуудас бүрийн баруун доод өнцөгт гарын үсгээ зурж баталгаажуулна/
4. Төрсний гэрчилгээ, Иргэний үнэмлэх, Гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;
5. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан лавлагаа;
6. 16 хүртэл насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг, эх хүсэлтээ бичгээр гаргаж, гарын үсгийг нотариатаар батлуулсан байх;
7. 16-аас 18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд тэрбээр хүсэлтээ өөрөө бичгээр гаргаж, гарын үсгийг нотариатаар батлуулсан байх;
8. Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн харьяаллыг олгохыг зөвшөөрсөн тухайн гадаад улсын эрх бүхий байгууллагын албан ёсны зөвшөөрөл, албан ёсны орчуулгын хамт;
8. Монгол Улсад иргэний өр төлбөр, нэхэмжлэлгүй болох талаар дараах байгууллагуудаас тодорхойлолт авах. Үүнд:
- Шүүх;
- шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;
- Татварын байгууллага;
- Сургалтын төрийн сан.
10. Улсын тэмдэгтийн хураамж 40 австрали доллар /Австралийн money order/
11. Гэрэл зураг 2 хувь, /3,5 х 4,5 хэмжээтэй/
Монгол Улсын харьяатаас гарахад Австрали Улсын эрх бүхий байгууллагаас өөрийн улсын харьяатаар хүлээн авна гэсэн урьдчилсан албан ёсны зөвшөөрлийн бичгийг заавал хавсаргасан байна. /Уг бичгийн орчуулгыг албан ёсны орчуулгын төвөөр хийлгэж хавсаргана/
Тус ЭСЯ нь Монгол Улсын харьяатаас гарах өргөдлийг “Харьяатын тухай хууль”-ийн дагуу холбогдох байгууллагад уламжилна.
Жич: Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгч нь:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр бичсэн өргөдөл, гурван үеийн намтар, анкет нь хоорондоо зөрүүгүй, үнэн зөв, дэлгэрэнгүй, тодорхой бичсэн байх;
- Хүсэлт гаргагч нь өргөдөл, гурван үеийн намтар, анкетаа үнэн зөв мэдүүлж гарын үсгээ зурж баталгаажуулсан байх үүрэгтэй. Эдгээрийг компюьютерээр бичсэн тохиолдолд мөн өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна;
- Хуулбар баримт бичгүүдийг нотариатаар баталгаажуулах, гадаад хэл дээрх баримт бичгүүд албан ёсны орчуулгын төвөөр орчуулуулсан байх.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газрын сайтаас авч болно.
https://immigration.gov.mn/mn/citizenship1/
Үйлчилгээний хураамж төлөх заавар:
1. Австралийн шуудангийн Money Order-оор төлж, материалдаа хавсарган ирүүлэх,
2. ЭСЯ-ны доорх дансанд үйлчилгээний хураамжийг шилжүүлж, нотлох баримт /гүйлгээ амжилттай болсон банкны хуулгын зураг/-ыг материалдаа хавсаргах,
Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223
Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.
ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
– Шилжүүлгийн гүйлгээний утганд үйлчлүүлэгчийн нэр болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд итгэмжлэл/нотариат/төрсний гэрчилгээ/гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт (D.Ganbold itgemjlel)
– Хэрэв та төлбөрөө шилжүүлсэн ч холбогдох бичиг баримтаа ЭСЯ-нд ирүүлээгүй, дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар 30 хоногоос хэтэрбэл төлбөрийг буцаан олгохгүй, улсын орлого болгохыг анхаарна уу.