Австрали Улсын хилээр хүүхэдтэй гарах бичиг
2023-02-08
Иргэн Та хүүхдээ бусадтай эх орон руу нь буцаах тохиолдолд Хүүхэдтэй хилээр гарах бичиг Элчин сайдын яамнаас авна. Харин хүүхдээ Монгол Улсаас Австрали Улс руу авчруулах тохиолдолд итгэмжлэл үйлдэж монгол руу илгээх ёстойг анхаарна уу.
Хүүхэдтэй хилээр гарах бичиг авахад дараах материалыг бүрдүүлэн шуудангаар ирүүлнэ үү. Үүнд:
- Эцэг, эхээс Элчин сайдын яаманд хандсан өргөдөл,
- Эцэг, эхийн гадаад паспортын хуулбар,
- Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар,
- Хүүхдийн гадаад паспортын хуулбар,
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,
- Хүүхдийг хүргэж өгөх иргэний гадаад паспортын хуулбар,
- Хүүхдийг хүргэж өгөх иргэний иргэний үнэмлэхний хуулбар,
- Өөртөө хаягласан буцах дугтуй,
- Үйлчилгээний хураамж 8 австрали доллар. Үйлчилгээний хураамжийг тус ЭСЯ-ны доорх дансанд шилжүүлж, баримтыг бусад материалын хамт хавсаргана.
Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223
Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.
ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
– Шилжүүлгийн гүйлгээний утганд үйлчлүүлэгчийн болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд итгэмжлэл /D.Ganbold itgemjlel/
– Хэрэв та төлбөрөө шилжүүлсэн ч холбогдох бичиг баримтаа ЭСЯ-нд ирүүлээгүй, дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар 30 хоногоос хэтэрбэл төлбөрийг буцаан олгохгүй, улсын орлого болгохыг анхаарна уу.
Дээрх бүрэн материалыг хүлээж авсан өдрөөс хойш ажлын 1-2 хоногт Хүүхэд авч явах бичгийг гарган Танд шуудангаар хүргүүлнэ.
ЖИЧ: Аливаа материал дутуу тохиолдолд бичиг гаргах боломжгүй тул материалаа бүрэн бүрдүүлж ирүүлнэ үү.