Нотариатын үйлчилгээ

2023-02-08


 

ЭСЯ нь иргэний гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг биеийн байцаалт, хаягийн тодорхойлолт, банкны магадлагаа, диплом,  жолооны ба мэргэжлийн үнэмлэх зэрэг баримт бичгийн орчуулгыг нотариатаар баталгаажуулах үйлчилгээг хийнэ.

Орчуулгын баталгаа гаргуулахын тулд уг баримт бичгийн эх хувь болон орчуулгыг ирүүлнэ. Учир нь баримт бичгийн үнэн зөвийг нотариатаар баталгаажуулахын тулд уг баримт бичгийн эх хувь дээр үндэслэн орчуулгын баталгаа хийх шаардлагатай байдаг.

Орчуулга, нотариатын үйлчилгээний хураамж:

  • Баримт бичгийн орчуулга, баталгаажуулалт хуудас тутмаас 8 австрали доллар.

Орчуулга, баталгаажуулалт хийлгэхэд бүрдүүлэх материал:

  1. Орчуулга, баталгаажуулалт хийхийг хүсч  Элчин сайдын яаманд гаргасан өргөдөл: Өргөдөлд өөрийн оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаягаа заавал бичнэ үү.
  2. Орчуулга, баталгаажуулалт хийлгэх  баримт бичиг: эх хувиар,
  3. Гадаад паспортын хуулбар: сунгалттай бол сунгалтын нүүртэй хуулбарын хамт,
  4. Өөртөө хаягласан буцах дугтуй,
  5. Үйлчилгээний хураамж.

Үйлчилгээний хураамж төлөх заавар:

1. Австралийн шуудангийн Money Order-оор төлж, материалдаа хавсарган ирүүлэх,

2. ЭСЯ-ны доорх дансанд үйлчилгээний хураамжийг шилжүүлж, нотлох баримт /гүйлгээ амжилттай болсон банкны хуулгын зураг/-ыг материалдаа хавсаргах,

Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223

Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.

ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

– Шилжүүлгийн гүйлгээний утганд үйлчлүүлэгчийн нэр болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд итгэмжлэл/нотариат/төрсний гэрчилгээ/гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт (D.Ganbold itgemjlel)
– Хэрэв та төлбөрөө шилжүүлсэн ч холбогдох бичиг баримтаа ЭСЯ-нд ирүүлээгүй, дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар 30 хоногоос хэтэрбэл төлбөрийг буцаан олгохгүй, улсын орлого болгохыг анхаарна уу.