Жолооны үнэмлэхний орчуулга, баталгаажуулалт
2023-02-08
ЭСЯ-нд Монгол Улсын жолооны үнэмлэхийн баталгаат орчуулга хийлгэхдээ дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү. Үүнд:
- Орчуулга, баталгаажуулалт хийхийг хүсч Элчин сайдын яаманд гаргасан өргөдөл: Өргөдөлд өөрийн оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаягаа заавал бичнэ үү.
- Жолооны үнэмлэх эх хувиар /Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас жолооны үнэмлэхээ эх хувиар нь ирүүлэх боломжгүй тохиолдолд Австралийн Post office, General practitioner эсвэл Pharmacy дахь эрх бүхий ажилтан баталгаажуулсан Certified to be true буюу баталгаажуулсан хуулбарыг ирүүлж болно/
- Гадаад паспортын хуулбар
- Өөртөө хаягласан буцах дугтуй
- Үйлчилгээний хураамж: 16 австрали доллар. Үйлчилгээний хураамжийг тус ЭСЯ-ны доорх дансанд шилжүүлж, баримтыг бусад материалын хамт хавсаргана.
Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223
Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.
ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
– Шилжүүлгийн гүйлгээний утганд үйлчлүүлэгчийн болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд итгэмжлэл /D.Ganbold itgemjlel/
– Хэрэв та төлбөрөө шилжүүлсэн ч холбогдох бичиг баримтаа ЭСЯ-нд ирүүлээгүй, дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар 30 хоногоос хэтэрбэл төлбөрийг буцаан олгохгүй, улсын орлого болгохыг анхаарна уу.