Иргэний шинэчилсэн бүртгэл, 25, 45 насны сунгалтын бүртгэл

2023-02-08


16 насанд хүрч иргэний үнэмлэх анх удаа авах бүртгэл

Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт мөн. Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25, 45 нас хүрсэн иргэнд хугацааг сунгаж шинээр сольж олгоно.

Иргэний үнэмлэхийг ямар нэг хэлбэрээр гэмтээх, бусдад барьцаалж өгөх, бусдын үнэмлэхийг барьцаалж авах болон ашиглахыг хуулиар хориглоно.

16 нас хүрсэн иргэнийг Иргэний шинэчилсэн бүртгэл буюу биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгэж, иргэний үнэмлэх шинээр олгоход бүрдүүлэх материал:

• Төрсний гэрчилгээ,
• Гадаад паспорт,
• Эцэг /эх/-ийн иргэний үнэмлэх,
• Үйлчилгээний хураамж: Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл хийлгэхэд 8 австрали доллар.

Монгол улсын харъяат болсон сэргээсэн тохиолдолд тус улсын харьяат болсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг.

Иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа сунган сольж олгоход бүрдүүлэх материал

• Төрсний гэрчилгээ,
• Гадаад паспорт,
• Иргэний үнэмлэх,
• Эхнэр, нөхрийн болон 16 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,
• Үйлчилгээний хураамж: Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл хийлгэхэд 8 австрали доллар.

Иргэний үнэмлэх шинээр авах, хугацааг сунгуулахдаа тухайн иргэн ЭСЯ-тай урьдчилан холбогдож, цаг авсны үндсэн дээр өөрийн биеэр ирэх ёстойг анхаарна уу.

Үйлчилгээний хураамж төлөх заавар:

1. Австралийн шуудангийн Money Order-оор төлж, материалдаа хавсарган ирүүлэх,

2. ЭСЯ-ны доорх дансанд үйлчилгээний хураамжийг шилжүүлж, нотлох баримт /гүйлгээ амжилттай болсон банкны хуулгын зураг/-ыг материалдаа хавсаргах,

Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223

Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.

ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

– Шилжүүлгийн гүйлгээний утганд үйлчлүүлэгчийн нэр болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд итгэмжлэл/нотариат/төрсний гэрчилгээ/гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт (D.Ganbold itgemjlel)
– Хэрэв та төлбөрөө шилжүүлсэн ч холбогдох бичиг баримтаа ЭСЯ-нд ирүүлээгүй, дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар 30 хоногоос хэтэрбэл төлбөрийг буцаан олгохгүй, улсын орлого болгохыг анхаарна уу.