Төрсний бүртгэл

2025-06-19


Төрсний бүртгэл

Бүрдүүлэх материалууд:

1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг маягтыг татан авч бөглөнө. Маягтыг бөглөхөд загварын дагуу бөглөнө үү.
2. Эцэг, эх хоёрын ЭСЯ-нд хандан хүүхэддээ төрсний гэрчилгээ хүссэн өргөдөл
3. Эцэг, эхийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар,
4. Хүүхэд төрснийг гэрчилсэн эмнэлгийн бичгийн хуулбар (Тухайлбал: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, Сидней хотод төрсөн бол blue book-н 53-р хуудас)
5. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /Эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй тохиолдолд хүүхдийг эхээр нь овоглодог бөгөөд эцгээр нь овоглох хүсэлтэй бол эцэг, эх хамтран 
Эцэг тогтоох тухай өргөдөл гаргана/
6. Үйлчилгээний хураамж 16 австрали доллар

 

Төлбөр төлөх:

 

ЭСЯ-ны доорх дансанд үйлчилгээний хураамжийг шилжүүлж, шилжүүлгийн хуулгыг screenshot хийж, [email protected] цахим шуудан руу илгээнэ.

 

Commonwealth bank

Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223

Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.

ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

– Шилжүүлгийн гүйлгээний утганд үйлчлүүлэгчийн болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд төрөлт бүртгэл /D.Ganbold turult burtgel/