Төрсний бүртгэл
2023-02-08
Элчин сайдын яам нь өөрийн тойрогт оршин суугаа Монгол Улсын харъяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ. Эцэг, эх нь хоёул Монгол Улсын иргэн, эсхүл эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын иргэн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг бүртгэж, гэрчилгээ олгоно.
Төрсний гэрчилгээ авахад дараах материалуудыг бүрдүүлж, ЭСЯ-нд ирүүлнэ. Үүнд:
1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг-ийн татан авч бөглөнө. Маягтыг бөглөхөд загвар-ын дагуу бөглөнө үү.
2. Эцэг, эх хоёрын ЭСЯ-нд хандан хүүхэддээ төрсний гэрчилгээ хүссэн өргөдөл
3. Эцэг, эхийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар,
4. Хүүхэд төрснийг гэрчилсэн эмнэлгийн бичгийн хуулбар (Тухайлбал: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, blue book-н 53-р хуудас)
5. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /Эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй тохиолдолд хүүхдийг эхээр нь овоглодог бөгөөд эцгээр нь овоглох хүсэлтэй бол эцэг, эх хамтран Эцэг тогтоох тухай өргөдөл гаргана/
6. Үйлчилгээний хураамж 16 австрали доллар
- Австралийн шуудангийн Money Order-оор төлж, материалтайгаа хамт шуудангаар ирүүлэх,
- ЭСЯ-ны доорх дансанд үйлчилгээний хураамжийг шилжүүлж, нотлох баримтыг бусад материалын хамт шуудангаар ирүүлэх,
Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223
Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.
ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
– Шилжүүлгийн гүйлгээний утганд үйлчлүүлэгчийн болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд төрсний гэрчилгээ /D.Ganbold tursnii gerchilgee/
– Хэрэв та төлбөрөө шилжүүлсэн ч холбогдох бичиг баримтаа ЭСЯ-нд ирүүлээгүй, дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар 30 хоногоос хэтэрбэл төлбөрийг буцаан олгохгүй, улсын орлого болгохыг анхаарна уу.
Эцэг, эх нь өөрсдийн биеэр ЭСЯ-нд ирж, гэрчилгээ авах боломжгүй тохиолдолд дээрх материалыг баталгаат шуудан /Express post with signature on delivery OR Registered post/-гаар ирүүлнэ. Мөн гэрчилгээг буцаан хүлээн авах дугтуйгаа ирүүлнэ үү.